Д. Мягмарцэрэн1,Х. Алтайсайхан2, Ж. Сувд2ЭМШУИС
Анагаах ухааны үсрэнгүй хөгжлийн үрээр дэлхийн хүн амыг сүйрүүлж байсан халдварт өвчнөөс сэргийлэх үр дүнтэй аргууд бий болж хүн амын дундах өвчлөлийн байдалд багагүй өөрчлөлт оржээ. Хүн амын дундаж наслалт уртсахын хэрээр архаг өвчин нэмэгдэх боллоо.
ДЭМБ-ын тооцоолсноор 2025 он гэхэд 150 сая, 2030 онд 335 сая хүн чихрийн шижин өвчнөөр өвчилж шинээр бүртгэгдэх магадлалтайг тогтоожээ.
Чихрийн шижин өвчин нь эмчилгээний өртөг өндөртэй, архаг явцтай, хүндрэл ихтэй байдаг бөгөөд цаашлаад 2030 он гэхэд чихрийн шижингийн эмчилгээний өртөг одоогийнхоос даруй 15 хувиар өсөх магадлалтай байна. Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад халдварт бус өвчний тархалт улам бүр өсөн нэмэгдэж, хүн амын нас баралтын 77 хувь, өвчлөлийн 85 хувийг тус тус эзэлж байгаа нь ДЭМБ-ын зургаан бүсээс гуравт буюу Европ, Америкийн бүсийн дараа орж байна.
2006 оны байдлаар Монгол улсад 34000 хүн чихрийн шижин өвчтэй гэж бүртгэгдсэн бөгөөд энэ нь ДЭМБ-ын тооцоогоор 2030 он гэхэд 81000 хүн шинээр өвчлөх магадлалтай болж байна.1
Чихрийн шижин нь архаг явцтай, амьдралынхаа туршид өөрөө өөртөө байнга анхаарал хяналт тавих шаардлагатай өвчин юм. Эмч, өвчтөний хамтын хөдөлмөрийн үр дүнд л чихрийн шижинг байнгын ээнэгшилд байлгаж чадна. ЧШ-тэй өвчтөнд сургалт, хоол, хөдлөгөөн, эмийн ба инсулин гэсэн 5 бүрдэл эмчилгээг хийдэг ба эдгээрээс хоол, хөдөлгөөний дэглэм баримтлан, зөв зохистой хооллож, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь өвчтөний эмчилгээний суурь буюу амин чухал хэсэг юм.
Чихрийн шижингийн эрт илрүүлэлтийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллага буюу өрх сумын эмнэлэг жил бүр тухайн харъяа нутгийн 35-с дээш насны хүн амд хийх ба чихрийн шижингийн эрсдлийн шалгуураар үнэлж, эрсдэлтэй хүмүүсийг лаборатори шинжилгээнд хамруулна.
Чихрийн шижинтэй өвчтөнг үнэлэхдээ асуумж, бодит үзлэг, лабораторийн шинжилгээний аргуудыг ашиглна.
ЧШ-ийн эрт илрүүлэлт хийх заалт
Өлөн үеийн цусны глюкозын хэмжээг доорхи хүмүүст тодорхойлно. Үүнд:
- 40 ба түүнээс дээш насны
o Таргалалт ба биеийн жингийн илүүдэлтэй (БЖИ >25 m²,бүсэлхийн тойрог эрэгтэй >90cм, эмэгтэй >80cм)
o ЧШ-ийн удамшлын өгүүлэмжтэй (эцэг, эх, ах, эгч нь чихрийн шижинтэй)
o ЧШ-ийн эрсдлийн шалгуураар 9 болон түүнээс дээш оноо бүхий хүмүүс
- Даралт бууруулах эм хэрэглэж буй
- Зүрх судасны эмгэгтэй (зүрхний титэм судасны эмгэг, тархинд цус харвалт, захын судасны эмгэг)
- Бөөрний архаг эмгэгтэй
- Жирэмсэн эмэгтэй (24-28 долоо хоногтой)
Өлөн үеийн цусны глюкозын өөрчлөлттэй хүмүүст боломжтой бол глюкозын ачаалалт сорилыг хийнэ.
Чихрийн шижингийн эрт илрүүлэлтийн алгоритм
Чихрийн шижингийн оношлогооны (оношийг батлах) алгоритм
Чихрийн шижинтэй өвчтөний үнэлгээ
Чихрийн шижинтэй өвчтөнг үнэлэхдээ асуумж, бодит үзлэг, лабораторийн шинжилгээний аргуудыг ашиглан чихрийн шижингийн оношийг батлаж, уг өвчний хүндрэлийг эрт илрүүлэх боломжтой.
Өвчний түүх
Өвчтөнд түгээмэл илрэх шинж тэмдгүүдийг тодруулах – Их шээх (полиури) – Шингэн их уух (полидипси) – Турах – Ядарч сульдахь – Хоолны дуршил нэмэгдэх – Шөнө шээх – Арьс загатнах – Арьс хуурайших – Хараа муудахь Бусад зовиуруудыг тодруулах – Зүрх судасны – Нүдний – Мэдрэлийн – Шээс ялгаруулах болон бэлгийн замын – Хөл ба хурууны талаас илрэх – Ужиг халдварын (ялангуяа арьсны, шээсний замын) |
ЧШ-гийн эрсдэлт хүчин зүйлсийг тодруулах асуумж – Нас (40 болон түүнээс дээш нас) – Биеийн жингийн илүүдэл (БЖИ ≥ 25 kг/м²) – Суугаа амьдралын хэв маяг (хөдөлгөөний дутагдал) – Зохисгүй хооллолт – Удамшлын өгүүлэмж (ойрын хамаатан чихрийн шижин өвчинтэй байх) – Артерийн даралт ихсэлт (АД>140/90мм.м.у.б) – Эмэгтэйчүүдийн анамнез (4кг-с дээш жинтэй хүүхэд төрүүлж байсан, жирэмсний ЧШ, өндгөвчний олон уйланхайт хам шинж) – ГАС болон өлөн глюкозын шинжилгээнд өөрчлөлттэй – Цусны глюкоз ихэсгэдэг эм – Зүрх судасны эмгэг – Стресс – Аутоиммуны эмгэг (гэр бүлийнхэн гипертиреодизм г.м аутоиммуны эмгэгээр өвдөж байсан анамнез) |
Хүндрэлд хүргэх эрсдлийн асуумж – Зүрх судасны эмгэгийн өгүүлэмж – Архины хэрэглээ – Тамхи – Артерийн гипертензи – Цусны өөх тосны харьцаа алдагдах |
Бодит үзлэг
Жин, өндөр, бүсэлхийн тойрог |
- Биеийн жингийн индекс (БЖИ) = жин (кг)-г өндөр2 (м2)-д хуваах ба БЖИ хэвийн хэмжээ нь 18.5-24.9 - Бүсэлхийн тойргийн хэвийн хэмжээ нь эрэгтэйд <90см, эмэгтэйд <80см байхыг зөвлөдөг. |
Зүрх судасны үзлэг |
- Артерийн даралт хэмжих /суугаа болон хэвтээ/хэвийн хэмжээ 140/90мм.м.у.б-с доош байх - Захын судас, хүзүү, хэвлийн судасны байдал |
Нүдний үзлэг |
- Харааны чадлыг тодорхойлох - Катаракт, ретинопати зэрэг хүндрэлүүдийг илрүүлэх |
Хөлийн үзлэг |
- Цусан хангамж, мэдрэхүйг шалгах - Арьсны байдал - Даралт, үрэлт, холголт бүхий газруудыг шалгах - Хөлийн арьс, хумсны байдал, эвэр, шарх үүссэн эсэхийг шалгах - Ясны эмгэг ургалт байгаа эсэхийг шалгах |
Захын мэдрэлийн үзлэг |
- Борвины рефлекс - Мэдрэхүйг шалгах |
Лабораторийн шинжилгээ
Үндсэн шинжилгээ: ЧШ-г оношлоход зайлшгүй хийгдэх шинжилгээ
– Өлөн үеийн цусны глюкозыг хялгасан судасны цус эсвэл сийвэнд тодорхойлох
– Глюкозын ачаалалт сорил (75 гр глюкоз, 0 болон 2 цагийн дараа)
Бусад шинжилгээ: ЧШ-гийн хэлбэр ба хүндрэлийг илрүүлэх нэмэлт шинжилгээ
– Глюкозжсон гемоглобин HbA1c
– Шээсэнд глюкоз тодорхойлох
– С пептид, инсулин
– Эсрэг бие (Anti-GAD)
– Бөөрний үйл ажиллагаа: шээсний ерөнхий шинжилгээ, сийвэнгийн креатинин, микроальбуминурийн шинжилгээ
– Цусны өөх тос: ИНЛП, БНЛП, нийт холестерол, триглицерид
– Нүдний уг дурандах
– Бамбайн дааврын шинжилгээ (шаардлагатай бол)
Бусад хийх боломжтой нэмэлт шинжилгээ:
– Зүрхний цахилгаан бичлэг
– Цээжний рентген зураг
Чихрийн шижингийн хяналт
Чихрийн шижингийн хяналтын зорилго:
- Эмчилгээний үр дүнг тооцох
– Амьдралын хэв маягийн өөрчлөлтийг хянах: хоол, хөдөлгөөний дэглэм, эмийн эмчилгээг дагаж мөрдөж байгаа байдал, архи тамхины хэрэглээ, сэтгэлзүйн байдал зэргийг үнэлэх
– Биохимийн үзүүлэлтүүдээр хянах: нүүрс ус (өлөн болон хоолны дараах глюкоз, HbA1c, кетонури, глюкозури,) өөх тос (нийт холестерин, триглицерид. ИНЛП, БНЛП) болон бусад үзүүлэлтүүд (шээсний ерөнхий шинжилгээ,микроалбуминури, креатинин, фибриноген);
– Антропометрийн үзүүлэлтүүдийг хянах: жин, БЖИ, бүсэлхийн тойрог
– Артерийн даралтыг хянах
– Өвчтөний сургалтыг хянах: өөрийн хяналт болон чихрийн шижингийн талаарх мэдлэг, хандлага, чадварыг үнэлэх
- Урьдчилан сэргийлэх– Хүндрэлийг эрт илрүүлэх
– Доод мөчдийн үзлэг: Арьс хумсны байдал, арьсын өнгө, хуурайшилт, эвэр, үрэвсэл, шарх, судасны цохилт, мэдрэхүй зэргийг шалгах
– Нүдний уг, харааны чадал
– Бөөрний үйл ажиллагааны шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, микроальбуминури
– Зүрх судасны үйл ажиллагааг шинжлэх: зүрхээр хатгаж өвдөх зовиурыг тодруулах, зүрхний цохилт, хэм жигд эсэхийг үнэлэх, зүрхний цахилгаан бичлэг
Чихрийн шижингийн хяналт (хүндрэлгүй чихрийн шижин)
Үзүүлэлтүүд |
Давтамж |
Цусан дахь глюкозын өөрийн хяналт |
7 хоногт 2-10 удаа |
HbA1c |
3-6 сар тутамд |
Биохимийн шинжилгээ (нийт уураг, нийт холестерин, триглицерид, ИНЛП, БНЛП,билирубин, ГОТ, ГПТ, шээсний креатинин, K, Na, Ca) |
Жилд 1 удаа |
Цусны ерөнхий шинжилгээ |
Жилд 1 удаа, онцын шаардлагагүй |
Шээсний ерөнхий шинжилгээ |
Жилд 1 удаа |
Микроальбуминури |
Оношлогдсон жилээс эхлэн жилд 2 удаа |
Цусны даралтыг хэмжих |
Эмнэлэгт ирэх бүрдээ |
ЭКГ |
Жилд нэг удаа (>40 насанд) |
Хөлийн үзлэг |
Эмнэлэгт ирэх бүрдээ |
Нүдний эмчийн үзлэг, нүдний уг дурандахь |
Оношлогдсон жилээс эхлэн жилд 1 удаа |
Мэдрэлийн эмчийн үзлэг |
Оношлогдсон жилээс эхлэн жилд 1 удаа |
Зүрх судасны эмчийн үзлэг Шүдний эмчийн үзлэг |
Оношлогдсон жилээс эхлэн жилд 1 удаа |
Антропометрийн үзүүлэлтүүд: жин, БЖИ, бүсэлхийн тойрог |
Эмнэлгийн үзлэгт орох бүрдээ |
Амьдралын хэв маягийг үнэлэх (хоол хөдөлгөөний дэглэм, архи тамхины хэрэглээ) |
Эмнэлгийн үзлэгт орох бүрдээ |
Чихрийн шижингийн эрсдлийн шалгуур
ЧШ-ийн эрсдлийн шалгуур
Эрсдэлт хүчин зүйлс |
Оноо |
Хүйс: |
|
Эмэгтэй |
0 |
Эрэгтэй |
4 |
Бүсэлхийн тойрог (см): |
|
Эмэгтэй <80, Эрэгтэй <90 |
0 |
Эмэгтэй ≥80, Эрэгтэй ≥90 |
3 |
Артерийн даралт ихсэлт ба даралт бууруулах эм хэрэглэж буй эсэх |
|
Үгүй |
0 |
Тийм |
4 |
Цусны глюкоз өмнө нь ихсэж байсан эсэх |
|
Үгүй |
0 |
Тийм |
5 |
Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийдэг эсэх |
|
Тийм |
0 |
Үгүй |
3 |
Өдөрт 6 ба түүнээс дээш цагаар суугаа ажил хийдэг эсэх |
|
Үгүй |
0 |
Тийм |
3 |
|
|
Нийт оноо |
|
|
|
9 ба түүнээс дээш оноотой гарсан хүмүүсийг ЧШ-ийн эрсдэлтэй гэж үзнэ. |
|
Артерийн даралт ихсэлт ба даралт бууруулах эм хэрэглэж буй эсэх: Артерийн даралт ≥140/90 ммуб эсвэл даралт бууруулах эм хэрэглэж буй хүмүүс
Цусны глюкоз өмнө нь ихсэж байсан эсэх: Цусны глюкоз ихэссэнийг эмч, эмнэлгийн мэргэжилтэн илрүүлж байсан
Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийдэг эсэх: Дунд зэргийн болон их хүч шаардсан дасгал хөдөлгөөнийг долоо хоногт 5-с доошгүй өдөр, 10 минутаас багагүй хугацаагаар хийх
Өдөрт 6 ба түүнээс дээш цагаар суугаа ажил хийдэг